- Ерөнхий зүйл
Gebut нь хэлд орж буй хүүхдүүдэд зориулсан боловсрол, танин мэдэхүйн агуулгыг хүргэх зорилготой. Энэхүү нөхцөл, журам нь вебсайтаар үйлчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах болно.
Хэрэв энэхүү нөхцлийг зөвшөөрөхгүй бол сайтад нэвтрэх болон ашиглахаас татгалзахыг зөвлөж байна.
Gebut нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлт нь сайт болон аппликейшнд нийтлэгдсэн даруй хүчинтэй болно. Хэрэглэгч нийтлэгдсэний дараа хэрэглэвэл өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Gebut нь сайтын агуулга, бүтэц, загвар дизайн зэрэгт өөрчлөлт шинэчлэлт хийх эрхтэй.
- Оюуны өмч
Сайтын бүх контент нь текст, дуу, график, лого, зураг, видео болон бусад материалууд нь Монгол улсын холбогдох хуулиар хамгаалагдсан.
Хэрэглэгчид контентыг зөвхөн хувийн зорилгоор ашиглах эрхтэй. Gebut-ийн зөвшөөрөлгүйгээр дахин үйлдвэрлэх, түгээх, нийтлэх, худалдааны зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
Контентыг татаж авах, хуулбарлах нь хэрэглэгчид өмчлөх эрхийг олгохгүй.
- Гуравдагч этгээдийн контент
Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч эх сурвалжаас мэдээлэл нийтэлж болно.
Эдгээр контент нь өөрийн зохиогч, өмчлөгчтэй байх бөгөөд сайт нь зөвхөн гэрээний хүрээнд ашиглах эрхтэй.
Гуравдагч этгээдийн контент дахь үзэл бодол, үнэн зөв байдалд сайт хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч өөрөө үнэлэлт дүгнэлт хийх үүрэгтэй.
- Зар сурталчилгаа
Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
Хэрэглэгч ба сурталчлагчийн хооронд үүссэн аливаа маргаанд сайт оролцохгүй ба хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгчийн эрх, үүрэг
Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө төлж, идэвхжүүлснээр үйлчилгээтэй холбоотой тохиргоог бүрэн хариуцна.
Хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.
Нийлүүлэгч тал нь хэрэглэгчид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хянах боломжийг олгох үүрэгтэй.
Хэрэглэгч холбогдох хуульд заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.